Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь “Би Зи Ар Капитал ББСБ” ХХК (цаашид “BZR Capital” гэх)-ийн BZR App-д бүртгүүлэх, цахимаар бүтээгдэхүүн, үйлчилгээ авах хүсэлт гаргах, цахим үйлдэл баталгаажуулах болон аппликэйшн ашиглахтай холбоотой нийтлэг нөхцөлийг тодорхойлно.
BZR App-д бүртгүүлэхээс өмнө энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцана уу. “Зөвшөөрөх” үйлдлээр баталгаажуулсан үеэс Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, бүртгэл үүсгэсэн нь дангаараа зээл авах хүсэлт гаргасан, зээлийн гэрээ байгуулсан, эсхүл зээлийн төлбөрийн үүрэг хүлээсэнд тооцогдохгүй. Зээлийн эрх болон тухайн зээлийн олголт, эргэн төлөлтийн харилцааг холбогдох тусгайлсан гэрээгээр зохицуулна.
1BZR App-д бүртгүүлэх нөхцөл
BZR App-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах хэрэглэгч нь 18 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн байна.
Хэрэглэгч BZR App-ийн зааврын дагуу өөрийн гар утасны дугаар болон шаардлагатай мэдээллийг оруулж, нууц үг, ПИН код үүсгэн бүртгэлээ баталгаажуулна.
BZR Capital нь харилцагчийг таньж баталгаажуулах зорилгоор хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр ДАН, ХУР болон холбогдох мэдээллийн системээс шаардлагатай мэдээлэл авч шалгаж болно.
Өөр этгээдийн нэр, мэдээллээр бүртгүүлэх, түр ашиглах цахим шуудангийн хаяг, гар утасны дугаар ашиглах, өөрийн нэр дээр нэгээс олон бүртгэл үүсгэхийг хориглоно.
Нэмэлт баталгаажуулалт
Харилцагчийг таньж мэдэх, мэдээллийн үнэн зөв байдлыг шалгах зорилгоор BZR Capital нэмэлт мэдээлэл, баримт бичиг шаардаж болно. Харилцагчийг таньж мэдэх ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй, эсхүл шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг ирүүлээгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, бизнесийн харилцаа үүсгэхгүй байх, эсхүл үүссэн харилцааг зогсоох арга хэмжээ авч болно.
Бүртгэл хаах
Хэрэглэгч зээл болон бусад төлбөрийн үлдэгдлээ бүрэн барагдуулсны дараа BZR App-ийн бүртгэлээ хаалгах хүсэлтийг BZR Capital-д өөрийн биеэр бичгээр гаргаж болно.
BZR App-ийг төхөөрөмжөөс устгасан нь хэрэглэгчийн бүртгэл, хүчин төгөлдөр гэрээ болон өмнө үүссэн төлбөрийн үүргийг автоматаар дуусгавар болгохгүй.
2Бүтээгдэхүүн, үйлчилгээ ашиглах нөхцөл
BZR Capital нь өөрт олгогдсон хүчин төгөлдөр зөвшөөрөл, эрх хэмжээ болон баталсан Бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөл (БҮЕН)-ийн хүрээнд BZR App-аар бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож болно.
Үйлчилгээний төрлөөс хамааран зээл, цахим төлбөр тооцоо болон мөнгөн гуйвуулга, итгэлцэл, факторинг зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож болох бөгөөд тухайн үед хэрэглэгчид ашиглах боломжтой үйлчилгээ BZR App болон bzr.mn-д харагдана.
Хэрэглэгч бүтээгдэхүүн, үйлчилгээ ашиглах хүсэлтээ BZR App-аар гаргаж, шаардлагатай нэмэлт мэдээлэл, баримт бичгийг ирүүлнэ. Холбогдох шалгуурыг хангасан тохиолдолд тусгайлсан гэрээг цахимаар байгуулснаар тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах эрх үүснэ.
Бүтээгдэхүүний нөхцөл
Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний зориулалт, хамрах хүрээ, шалгуур, хэмжээ, хугацаа, хүү, шимтгэл, хураамж болон ашиглах үндсэн нөхцөлийг БҮЕН болон холбогдох гэрээгээр тодорхойлно.
Үйлчилгээний шимтгэл, хураамжийн хэмжээг BZR App болон www.bzr.mn цахим хуудсанд байршуулж, хэрэглэгчид урьдчилан танилцах боломж олгоно.
3Зээлийн эрх, скоринг
Зээлийн бүтээгдэхүүн ашиглах боломж болон зээлийн эрхийн хэмжээг BZR Capital-ийн скоринг, бүтээгдэхүүний шалгуур болон холбогдох мэдээлэлд үндэслэн тогтооно.
Скоринг тооцоход хэрэглэгчийн зөвшөөрлийн хүрээнд дараах мэдээллийг ашиглаж болно:
- цалин болон түүнтэй адилтгах орлогын мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
- зээлийн мэдээллийн сангийн лавлагаа;
- хамтран ажиллагч байгууллага дахь худалдан авалтын мэдээлэл;
- сүүлийн зургаагаас доошгүй сарын, QR кодоор баталгаажсан банкны дансны хуулга;
- BZR Capital-аас шаардсан бусад гуравдагч талын лавлагаа, мэдээлэл.
Зээлийн эрхийн хэмжээг өр, орлогын харьцаа болон холбогдох шалгуурт үндэслэн хэрэглэгч бүрд ялгаатай тогтооно.
Зээлийн эрхийн өөрчлөлт
BZR Capital нь зээлийн эрхийн ашиглалт, авсан зээл, эргэн төлөлт, санхүүгийн сахилга бат, өр-орлогын харьцаа болон бусад нэмэлт мэдээлэлд үндэслэн зээлийн эрхийн хэмжээг хянаж, нэмэгдүүлэх, бууруулах, түдгэлзүүлэх эсхүл хааж болно.
Зээл олгосон болон зээлийн эрхийн хэмжээ өөрчлөгдсөн тухай хэрэглэгчид BZR App-аар мэдэгдэнэ. Зээлийн эрх хаалгах хүсэлт гаргасан нь өмнө байгуулсан тусгайлсан гэрээг автоматаар дуусгавар болгохгүй.
4Цахим хүсэлт, гэрээ, баталгаажуулалт
Хэрэглэгч BZR App-д илгээсэн мэдээлэл, баримт бичиг нь үнэн зөв, бүрэн байх бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад ач холбогдолтой мэдээллийг зориудаар нуун дарагдуулахгүй.
Хэрэглэгч өөрт танилцуулсан хүсэлт, гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлт, мэдэгдэл болон бусад баримт бичгийн агуулгатай танилцаж, BZR App-д заасан баталгаажуулалтыг хийснээр тухайн үйлдэлд хамаарах хүсэл зоригоо илэрхийлсэнд тооцно.
Баталгаажуулалтыг ПИН код, нэг удаагийн баталгаажуулах код, BZR App-д тухайн үйлдэлд зориулан ашиглах боломжтой биометрик болон бусад баталгаажуулалтын хэрэгслээр гүйцэтгэж болно.
BZR Capital нь баталгаажуулсан баримт бичгийн агуулга, хувилбар, огноо, цаг болон холбогдох цахим үйлдлийн бүртгэлийг хүсэлт, гүйлгээ, гэрээний хэрэгжилт, маргааныг шалгахад ашиглаж болно.
5Хэрэглэгчийн эрх
- БҮЕН болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлттэй танилцах, мэдээлэл, тодруулга авах;
- BZR App-аар хүсэлт гаргаж, шаардлага болон гэрээний нөхцөлийн дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээ авах;
- BZR Capital-аас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;
- BZR Capital-ийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан зардал, хохирлыг хууль болон гэрээнд заасан үндэслэлээр төлүүлэх;
- систем, программын доголдлоос үйлчилгээ авах ажиллагаа амжилтгүй болсон, төлбөр төлөлт саатсан тохиолдолд мэдэгдэж, гомдол гарган шийдвэрлүүлэх;
- бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдол гаргах;
- хууль болон гэрээнд заасан бусад эрхээ эдлэх.
6Хэрэглэгчийн үүрэг ба хориглох үйлдэл
- хүү, шимтгэл, хураамжийг БҮЕН болон холбогдох гэрээнд заасан нөхцөлөөр төлөх;
- нэвтрэх нэр, нууц үг, ПИН код, нэг удаагийн код, төхөөрөмж, цахим хаяг болон бусад баталгаажуулалтын хэрэгслийг бусдад дамжуулахгүй, алдагдсан эсхүл зөвшөөрөлгүй хандалт илэрсэн бол BZR Capital-д нэн даруй мэдэгдэх;
- бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээ тогтмол шалгаж, алдаатай, илүү, дутуу, давхар гүйлгээ илэрвэл тухайн гүйлгээ хийгдсэнээс хойш хуанлийн 30 хоногийн дотор мэдэгдэж шалгуулах;
- шаардсан мэдээлэл, баримт бичгийг шуурхай гаргаж өгөх;
- өөрийн мэдээлэлд өөрчлөлт орсон бол BZR App дахь холбогдох мэдээллээ шинэчлэх;
- хуурамч, худал, бүрэн бус, хугацаа дууссан эсхүл хүчингүй мэдээлэл, баримт бичиг оруулахгүй байх;
- бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг өөрийн мэдээлэл болгон ашиглахгүй байх.
Хориглох үйлдэл
- бусдын нэрээр үйлдэл хийх, залилангийн шинжтэй гүйлгээ хийх, худал эсхүл төөрөгдүүлсэн мэдээлэл оруулах;
- BZR Capital-ийн системд зөвшөөрөлгүй нэвтрэх, тохиргоо өөрчлөх, хэвийн ажиллагаанд нөлөөлөх оролдлого хийх;
- BZR App-ийн үйлчилгээг зөвшөөрөлгүй өөрчлөх, бусдад дамжуулах, ашиглах эрх олгох, худалдах, түрээслэх;
- олон нийтийн хэрэгслээр худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж BZR Capital, хамтран ажиллагч болон бусдад хохирол учруулах.
7BZR Capital-ийн эрх, үүрэг
BZR Capital дараах эрхтэй
- Үйлчилгээний нөхцөл болон тусгайлсан гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, BZR App-ийн ашиглалтыг түдгэлзүүлэх, хаах;
- гүйлгээний үнэн зөв эсэхэд эргэлзэх үндэслэл үүссэн, эсхүл маргаантай гүйлгээг шийдвэрлэх шаардлагатай бол холбогдох мэдээллийг шалгах;
- хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хэрэглэгчээс шаардах;
- эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэглэгчийн санхүүгийн эх үүсвэр, гүйлгээг хянах, баталгаажуулах, шаардлагатай мэдээлэл, баримт бичиг шаардах;
- мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагын хүрээнд эрх бүхий байгууллагад мэдээлж, хуульд заасан арга хэмжээ авах.
BZR Capital дараах үүрэгтэй
- бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл, заавар, зөвлөмж өгөх;
- санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
- хуульд заасан тохиолдолд хэрэглэгчид олгох орлогод ногдох албан татварыг суутгаж, холбогдох байгууллагад шилжүүлэх;
- БҮЕН-ийг холбогдох хууль тогтоомж, зах зээлийн үзүүлэлтэд тулгуурлан тогтоох;
- хууль болон гэрээгээр хүлээсэн бусад үүргээ биелүүлэх.
8Үйлчилгээний хязгаарлалт, системийн доголдол
Хэрэглэгчийн бүртгэлд зөвшөөрөлгүй хандсан, баталгаажуулалтын хэрэгсэл алдагдсан байж болзошгүй, эсхүл бусад үндэслэлтэй эрсдэл илэрсэн тохиолдолд BZR Capital BZR App-д нэвтрэх болон холбогдох үйлдэл гүйцэтгэх эрхийг түр хязгаарлаж болно. Хязгаарлах үндэслэл арилж, хэрэглэгчийг дахин баталгаажуулсны дараа эрхийг сэргээж болно.
Техникийн засвар, шинэчлэл, систем болон сүлжээний доголдлын улмаас BZR App-ийн үйлчилгээ түр хязгаарлагдах эсхүл тасалдаж болно. Энэ тохиолдолд хүсэлт, гүйлгээний эцсийн төлөвийг системийн болон холбогдох байгууллагын баталгаажсан бүртгэлд үндэслэн тогтооно.
9Оюуны өмч
BZR App-тай холбоотой программ хангамж, зохиогчийн эрх, барааны тэмдэг, домэйн нэр, лого, загвар, худалдааны нууц, патент болон бусад оюуны өмчийн эрх нь BZR Capital эсхүл холбогдох эрх эзэмшигчид хамаарна.
Хэрэглэгч BZR App-ийн программ, агуулга, дизайн, өнгө төрх, ноу-хау болон бусад хамгаалагдсан бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлах, өөрчлөх, түгээх, худалдах, түрээслэх, бусдад ашиглуулахыг хориглоно.
10Хариуцлага
BZR Capital болон хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөл болон тусгайлсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол хууль тогтоомж болон холбогдох гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.
Тал өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй, үүргийн зөрчлөөс нөгөө талд учруулсан хохирлыг хууль болон гэрээнд заасан үндэслэл, хэмжээгээр нөхөн төлнө.
Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, БҮЕН болон тусгайлсан гэрээний үүргээ зөрчсөн нь зээл болон бусад төлбөрийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
11Санал, хүсэлт, гомдол
Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах, санал, хүсэлт, гомдол гаргахдаа дараах сувгаар BZR Capital-д хандана:
- Цахим шуудан
- contact@bzr.mn
- Утас
- 7588-5888
- Үйлчилгээний цаг
- Ажлын өдрүүдэд 09:00–18:00
BZR Capital нь бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдолд ажлын таван өдрийн дотор хариу өгч, нэмэлт шалгалт шаардлагатай тохиолдолд хуанлийн 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Маргаантай гүйлгээ болон бусад гомдлыг шалгахад хэрэглэгчийн ирүүлсэн мэдээлэл, баримт бичиг, холбогдох гэрээ, цахим баталгаажуулалт, системийн болон гүйлгээний бүртгэлийг ашиглаж болно.
Үйлчилгээний нөхцөл болон тусгайлсан гэрээтэй холбоотой маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
12Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлт
BZR Capital нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
Шинэчилсэн хувилбар, мөрдөж эхлэх огноо болон өөрчлөлтийн талаарх мэдээллийг BZR App болон www.bzr.mn цахим хуудсанд байршуулж, хэрэглэгчид мэдээлнэ.
Үйлчилгээний нөхцөл шинэчлэгдсэн нь хэрэглэгчтэй өмнө байгуулсан Цахим зээлийн эрх нээх гэрээ, Цахим зээлийн гэрээ болон бусад тусгайлсан гэрээнд автоматаар өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.
Үйлчилгээний нөхцөл болон тусгайлсан гэрээгээр зохицуулаагүй асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.