이 문서는 몽골어로만 제공됩니다.

BZR Capital ББСБ ХХК

Хувийн мэдээлэл хамгаалах бодлого

  • Шинэчилсэн огноо: 2026 оны 11 дүгээр сарын 18
  • Хувилбар 2.0

“Би Зи Ар Капитал ББСБ” ХХК (цаашид “BZR Capital”, “Компани” гэх) нь харилцагч, хэрэглэгч болон үйлчилгээ хүсэгчийн хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах, мэдээллийг зөвхөн хууль ёсны үндэслэл, тодорхой зорилгын хүрээнд зохистой ашиглах зарчмыг баримтална. Энэхүү нийтэд зориулсан бодлого нь BZR Capital-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, BZR App болон холбогдох цахим сувгийг ашиглах үед хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах, хадгалах, хамгаалах талаар мэдээлнэ.

1Бодлогын хамрах хүрээ

Энэхүү бодлого нь BZR Capital-ийн зээл болон бусад хуульд зөвшөөрөгдсөн санхүүгийн үйлчилгээтэй холбоотойгоор мэдээлэл нь хууль ёсоор Компанид ирсэн харилцагч, хэрэглэгч, үйлчилгээ хүсэгч, тэдгээрийн төлөөлөгч, гэрээний оролцогч болон бусад мэдээллийн эзэнд хамаарна.

BZR App ашиглахтай холбоотой тусгай нөхцөл, цахим зөвшөөрөл болон бүтээгдэхүүн, үйлчилгээний гэрээ нь энэхүү бодлоготой хамт хэрэглэгдэнэ.

2Бид ямар мэдээлэл цуглуулж, боловсруулдаг вэ?

Үйлчилгээний төрөл, зорилго болон хуульд заасан шаардлагаас хамааран дараах мэдээллийг шаардлагатай хүрээнд цуглуулж, боловсруулж болно:

  • Таних болон холбоо барих мэдээлэл: овог, нэр, регистрийн болон бусад таних мэдээлэл, утас, цахим шуудан, оршин суугаа хаяг;
  • Санхүүгийн мэдээлэл: орлого, ажил эрхлэлт, хөрөнгө, өр төлбөр, зээл, гэрээ, төлбөр, гүйлгээ болон холбогдох санхүүгийн мэдээлэл;
  • Цахим үйлчилгээний мэдээлэл: төхөөрөмж, системийн бүртгэл, цахим үйлчилгээ ашигласан мэдээлэл болон аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техникийн мэдээлэл;
  • Үйлчилгээний онцлогоос хамаарах бусад мэдээлэл: төлөөлөгч, батлан даагч, хамтран үүрэг гүйцэтгэгч, эцсийн өмчлөгч болон гэрээний бусад оролцогчийн шаардлагатай мэдээлэл;
  • Биометрик болон хуульд эмзэг мэдээлэлд хамааруулсан мэдээлэл – зөвхөн үйлчилгээний шаардлага, хууль ёсны үндэслэл, шаардлагатай зөвшөөрлийн хүрээнд.

Мэдээллийг мэдээллийн эзэн, түүний хууль ёсны төлөөлөгч, хуульд зөвшөөрсөн мэдээллийн сан, төрийн мэдээлэл солилцооны систем, банк, санхүүгийн байгууллага, гэрээний оролцогч, гэрээт үйлчилгээ үзүүлэгч болон Компанийн үйл ажиллагааны явцад үүссэн бүртгэлээс хууль ёсны үндэслэлээр авч болно.

3Таны мэдээллийг ямар зорилгоор ашигладаг вэ?

BZR Capital нь хувийн мэдээллийг дараах зорилгоор боловсруулж, ашиглаж болно:

  • Харилцагчийг таних, баталгаажуулах;
  • Үйлчилгээний хүсэлт, зээлийн хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх;
  • Зээлжих чадвар, төлбөрийн чадвар болон эрсдэлийг үнэлэх;
  • Гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, төлбөр болон гүйлгээ гүйцэтгэх;
  • Үйлчилгээний хэвийн, найдвартай ажиллагааг хангах;
  • Залилан, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх;
  • Хуульд заасан тайлан, мэдээ гаргах, аудит, хяналт шалгалтын шаардлагыг биелүүлэх;
  • Хүсэлт, гомдол, маргааныг шийдвэрлэх болон Компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
  • Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, судалгаа, статистик хийх;
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл болон сурталчилгаа хүргүүлэх – мэдээллийн эзний сонголт, зөвшөөрөл болон хуульд заасан шаардлагын хүрээнд.

4Мэдээлэл боловсруулах хууль ёсны үндэслэл ба зөвшөөрөл

Бид мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөл, гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх шаардлага, хуулиар хүлээсэн үүрэг, эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлага болон хуульд зөвшөөрсөн бусад үндэслэлээр боловсруулна.

Зөвшөөрөл шаардлагатай үед мэдээлэл боловсруулах зорилго, мэдээллийн төрөл, ашиглах хугацаа, мэдээлэл хариуцагчийн нэр ба холбоо барих мэдээлэл, нийтэд ил болгох эсэх, бусдад дамжуулах бол хүлээн авагч болон дамжуулах мэдээлэл, зөвшөөрөл цуцлах хэлбэрийг хуульд заасан хүрээнд урьдчилан танилцуулна.

Зөвшөөрлийг бичгэн эсхүл цахим хэлбэрээр авч, өгсөн болохыг нотлох боломжтойгоор хадгална. Та зөвшөөрөл өгөхөөс татгалзах эрхтэй. Хэрэв тухайн мэдээлэл нь үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай бол татгалзсанаас үүсэх боломжит хязгаарлалтыг танд тайлбарлана.

Зөвшөөрлөө цуцалсан нь цуцлахаас өмнө хууль ёсоор хийгдсэн боловсруулалтыг хүчингүй болгохгүй. Анх танилцуулсан зорилго, мэдээллийн төрөл эсхүл хүлээн авагчийн хүрээ өөрчлөгдвөл хуульд заасан мэдэгдлийг өгч, шаардлагатай тохиолдолд шинэ зөвшөөрөл авна.

5Биометрик мэдээлэл ба автомат боловсруулалт

Биометрик болон бусад эмзэг мэдээллийг зөвхөн үйлчилгээний шаардлага, хууль ёсны үндэслэл болон шаардлагатай зөвшөөрлийн хүрээнд ашиглаж, зохих хамгаалалтын арга хэмжээ авна.

Хүний оролцоогүй цахим боловсруулалтын үр дүнд таны эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх шийдвэр гарсан тохиолдолд BZR Capital нь хуульд заасан мэдээлэл, тайлбар болон гомдол гаргах боломжийг олгоно. Хуульд үнэлгээ хийх шаардлага үүсвэл холбогдох үнэлгээ, ажиллагааг хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ.

6Мэдээллийг бусдад дамжуулах

Үйлчилгээ үзүүлэх болон хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх зорилгоор шаардлагатай мэдээллийг дараах этгээдэд хуульд нийцсэн хүрээнд дамжуулж болно:

  • банк, санхүүгийн байгууллага;
  • зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч;
  • төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч;
  • харилцагчийг таньж баталгаажуулах үйлчилгээ үзүүлэгч;
  • мэдээллийн технологи болон бусад гэрээт үйлчилгээ үзүүлэгч;
  • гэрээний оролцогч, мэргэжлийн болон өр барагдуулах үйлчилгээ үзүүлэгч;
  • хуульд заасан эрх бүхий төрийн байгууллага;
  • хуульд зөвшөөрсөн бусад этгээд.

Мэдээллийг зөвшөөрөлд үндэслэн дамжуулах бол хүлээн авагч болон дамжуулах мэдээллийн хүрээг зөвшөөрөл авах үед хуульд заасан хэмжээнд танилцуулна.

7Мэдээлэл дамжуулах, хадгалах

Мэдээллийг Монгол Улсаас гадна дамжуулах эсхүл хадгалах шаардлага үүсвэл BZR Capital нь Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох гэрээ болон мэдээллийн эзний зөвшөөрөлд тавигдах шаардлагыг мөрдөнө. Мэдээллийг хууль болон зохих зөвшөөрөлгүйгээр нийтэд ил болгохгүй.

8Мэдээлэл хадгалах, устгах

BZR Capital нь хувийн мэдээллийг хууль, гэрээ болон мэдээлэл боловсруулах зорилгод шаардлагатай хугацаанд хадгална. Хуульд тусгай хугацаа тогтоосон бол тухайн хугацааг мөрдөнө.

Мэдээлэл хадгалах шаардлага дууссан бол хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд мэдээллийг устгах эсхүл хүнийг тодорхойлох боломжгүй болгох арга хэмжээ авна.

9Таны эрх

Та хуульд заасан хүрээнд дараах эрхтэй:

  • өөрийн мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан эсэхийг мэдэх;
  • өөрийн мэдээлэл болон түүний хуулбарыг авах;
  • алдаатай мэдээллийг залруулах;
  • хуульд заасан нөхцөлөөр мэдээллээ устгуулах;
  • мэдээлэл боловсруулах ажиллагааг цуцлуулах;
  • өгсөн зөвшөөрлөө цуцлах;
  • мэдээлэл боловсруулах ажиллагаа болон гарсан шийдвэрт тайлбар, гомдол гаргах;
  • хуульд заасан бусад эрхээ хэрэгжүүлэх.

Хуульд мэдээллийг хадгалах үүрэг хүлээлгэсэн, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, аюулгүй байдал, хянан шалгах ажиллагаа, гомдол, маргаанд нөлөөлөх үндэслэлтэй бол хүсэлтийг хуульд заасан хүрээнд бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлэхгүй байж болно.

10Хүсэлт, гомдол гаргах

Хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт, гомдлыг дараах албан ёсны сувгаар гаргаж болно:

  • Утас: 7588-5888
  • Цахим шуудан: contact@bzr.mn
  • BZR Capital-ийн нийтэд зарласан бусад албан ёсны суваг

BZR Capital нь хүсэлт гаргагчийг зохистой аргаар таньж баталгаажуулан, хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлэнэ. Компанид гомдол гаргах нь эрх бүхий байгууллага болон шүүхэд хандах таны эрхийг хязгаарлахгүй.

11Бодлогын өөрчлөлт

BZR Capital нь хууль тогтоомж, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи болон мэдээлэл боловсруулах нөхцөлд гарсан өөрчлөлттэй уялдуулан энэхүү нийтэд зориулсан бодлогыг шаардлагатай үед шинэчилж болно.

Шинэчилсэн хувилбарыг зохих цахим сувгаар нийтэлж, хуульд шаардсан тохиолдолд мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлэх буюу шинэ зөвшөөрөл авна. Энэхүү бодлого болон хууль тогтоомжийн хооронд зөрүү гарвал Монгол Улсын хууль тогтоомжийг баримтална.

12Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

“Би Зи Ар Капитал ББСБ” ХХК нь харилцагчийн санхүүгийн болон хувийн мэдээллийг хамгаалах үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон, ISO/IEC 27001 стандартын дагуу мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн ажилладаг.

Бидний баримтлах гурван зарчим

  • Нууцлал. Харилцагч, зээлдэгч, хамтрагч байгууллагын мэдээлэлд зөвхөн зохих эрх бүхий этгээд хандах нөхцөлийг бүрдүүлж, зөвшөөрөлгүй хандалт, ашиглалт, задруулалтаас хамгаална.
  • Бүрэн бүтэн байдал. Мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хадгалж, зөвшөөрөлгүй өөрчлөлт болон мэдээллийн найдвартай байдалд нөлөөлөх эрсдэлээс хамгаална.
  • Хүртээмжтэй байдал. Эрх бүхий хэрэглэгч, ажилтан болон холбогдох этгээд шаардлагатай мэдээлэл, систем, үйлчилгээнд зохих нөхцөлөөр хандах боломжийг хангахад чиглэн ажиллана.

ISO/IEC 27001 стандартыг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

Бид мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлж, үнэлэн, эрсдэлд тохирсон хариу арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлдэг бөгөөд байгууллагын бодлого, журам, ажилтнуудын үүрэг, хариуцлага болон удирдлагын хяналттай уялдуулан зохион байгуулдаг.

Бид ISO/IEC 27001 стандартыг хэрэгжүүлсэн эсэхээ олон улсын хөндлөнгийн баталгаажуулалтыг байгууллагаар аудит хийлгэн баталгаажуулж ажилладаг.

Харилцагчийн мэдээллийг хамгаалах бидний хариуцлага

Бид зээлдэгчийн хувийн мэдээллийг өндөр нууцлалтай мэдээлэлд тооцож, цуглуулах, боловсруулах, хадгалах, устгах бүхий л үе шатанд зохих хамгаалалтыг хэрэгжүүлнэ. Ажилтан болон гэрээт этгээд мэдээллийг зөвхөн өөрт олгогдсон эрх, үүргийн хүрээнд ашиглаж, нууцлалыг хадгалах үүрэгтэй.

Удирдлагын оролцоо, ажилтны хариуцлага

Компанийн удирдлага мэдээллийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бодлого, нөөц, хяналтыг бүрдүүлж, мэдээллийн аюулгүй байдал хариуцсан ажилтан хэрэгжилт, хяналт, сайжруулалтын ажлыг зохион байгуулна.

Нийт ажилтан холбогдох бодлого, журмыг мөрдөх, хариуцсан мэдээлэл, тоног төхөөрөмжийг хамгаалах, илэрсэн зөрчил, сэжигтэй нөхцөлийг мэдээлэх үүрэгтэй. Бид ажилтнуудын мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг болгон төлөвшүүлнэ.

© 2026 “Би Зи Ар Капитал” ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.contact@bzr.mn · Утас: 7588-5888